Түгээмэл асуулт хариулт

Халуун ус тасарчихлаа хэзээ ирэх вэ?

Сайн байна уу?  Манайх ус халаасны төлбөр авдаггүй. Манай байгууллага нь хэрэглээний хүйтэн усыг УДДТөв /Ус дулаан дамжуулах төв/ болон орон сууцны конторт нийлүүлдэг ба тэндээс контор ус халааж хэрэглэгчдэд халуун ус түгээдэг. Та төлбөрийн мэдээллээ өөрийн харьяа орон сууц конторын газар болон хариуцсан СӨХ-өөсөө лавлана уу.

Яагаад манай цэвэр усны цоргоноос зэвтэй ус гарч байна вэ?

Ус Сувгийн Удирдах Газрын facebook цахим хуудсанд зэвтэй усны талаар гомдол, асуулга олноор ирэх болсонтой холбогдуулан дараах тайлбарыг хэрэглэгч та бүхэндээ хүргэж байна. 
Жишээ болгож нэгэн хэрэглэгчийн гомдлыг орууллаа. Та хариултанд нь анхаарал хандуулна уу.

Хэрэглэгч: – Манай гэрийн цоргоноос зэвтэй ус гараад байна. Энэ танайд хамаатай юу? Гомдол гаргах гэсэн юм.

УСУГ: -Сайн байна уу. Энэ их хэмжээний зэв ховхролттой ус байна. Тиймээс та өөрийн оршин суугаа орон сууц байшин хариуцсан контор, сөх-д мэдэгдэх хэрэгтэй. Манай байгууллагаас үйлчилгээ үзүүлж байгаа цэвэр ус нийлүүлэх дамжлагууд байнгын хяналтан доор шинжилгээ стандартыг мөрдөж, ариутгагдсан байдаг. Мөн манай төв шугам хоолойнууд өндөр даралттай байнгын эргэлтэнд байдаг тул усны хоолойд үүссэн зэвэнд ховхролт явагддагүй.Манай төв шугамнаас та бүхэнд ус дамжуулан хүргэдэг таны оршин суудаг байрны ашиглалтыг хариуцсан сөх ОСНАКонторын үйл ажиллагаанаас усны насос унтраах, усаа хааж олон цагаар шугамыг хуурай байлгах, мөн шаардлага хангаагүй шугам залгаа хийх зэрэгээс үүдэж зэв ховхролт үүсдэг. Зэвийг нойтон шавартай зүйрлэвэл бороонд норсон нойтон шавар наранд хатаж, салхинд тоос болон бужигнахтай адил үзэгдэл юм. Хэрэв манай байнгын эргэлттэй цэвэр усны шугаманд бохирдол үүсвэл хот дүүргийн олон байр орон сууцнуудаас бүгдээс нь ижил зэвтэй ус гарна гэсэн үг шүү дээ. Тиймээс энэ бол манай байгууллагын үйл ажиллагааны доголдол биш болохыг анхаарна уу. Орон сууц ашиглалт хариуцсан сөх конторууд байрны цэвэр усны даралтын төхөөрөмж цахилгаан насосуудыг тог хэмнэх үүднээс хэрэглэгчид унтаж амрах шөнө оройн цагаар зогсоож, өглөө нээж ажиллуулсанаар усгүй хуурай болсон цэвэр усны шугаманд зэв ховхорч хэрэглэгчийн цоргоноос гоожих тохиолдол их байна. Манайд хандсан танд баярлалаа.

НӨАТ-ын баримтаа хэрхэн, хаанаас авах вэ?

Та манай Хэрэглэгчдэд үйлчлэх төвд төлсөн тохиолдолд шууд авна.
Банкинд биечлэн очиж төлсөн бол тус банкнаас авна.
Мобайл банкаар төлсөн тохиолдолд BillCenter app-аар дамжуулан авна.

Төлбөрийн заалтаа хэрхэн, яаж өгөх вэ?

Та усны төлбөрийн заалтаа өгөхдөө өөрийн байр хариуцсан усны байцаагчийн утасны дугаарт гарсан заалтыг хаягийн хамт мессежээр илгээнэ үү.

Зөөврийн ус түгээх байрны картыг хаанаас авах вэ?

Та манай ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ-1 салбар болон хуучин Дарханы НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ гэсэн салбаруудаас ухаалаг усны картаа авах боломжтой.

Усны картаа цэнэглэх данс

Хаан банк 5108266431 
Гүйлгээний утга дээр зөвхөн картын дугаараа бичнэ үү.

Back to top button