ЗАХИРГАА АЖ АХУЙН БАГ “ЧАНДМАНЬ” СПОРТЫН НААДМЫН “АЛТАН ЦОМ”-ЫН ЭЗЭД БОЛОВ

“Дархан-Ус суваг” ХК-иас ажилтнуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний хомстлоос сэргийлэх, хамт олны нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой спортын олон төрөлт байгууллагын аварга шалгаруулах “Чандмань” спортын бага наадмыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ уламжлалын дагуу “Чандмань-2024” спортын наадам 11 сарын 21,22,23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.
Бадминтон, E-Sport, Шатар, Теннис, Дартс, Гарбөмбөг, Сагсанбөмбөг зэрэг спортын 7 төрлөөр тамирчдийг өрсөлдүүлсэн наадмын нэгдсэн дүн гарахад Захиргаа аж ахуйн баг I байрыг эзлэн “Алтан цом”-ын эзэд болов.
Түүнчлэн Орон сууц хэрэглэгчийн алба II байр, Усан хангамжийн алба III байранд тус тус шалгарлаа.
Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг,тамирчиддаа баяр хүргэе





