Цаг Үеийн Мэдээ

Сар шинийн баярыг угтан ахмад ажилтнуудад гарын бэлэгтэй хүндэтгэл үзүүллээ

САР ШИНИЙН БАЯРЫГ УГТАН АХМАД АЖИЛТНУУДАД ГАРЫН БЭЛЭГТЭЙ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол түмний уламжлалт Сар шинийн баярыг угтан “Дархан-Ус суваг” ХК-ийн ҮЭ-ийн Хорооны Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс байгууллагынхаа алба, хэлтэс бүрээс нэг нэг хамгийн ахмад ажилтныг сонгон, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд олон жил байгууллагынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад ажилтнуудынхаа гавьяа зүтгэлийг үнэлэн, нийт 6 ахмад ажилтанд баярын гарын бэлэг гардуулсан юм.

Энэхүү үйл ажиллагаа нь ахмад үеэ дээдлэн хүндэтгэх, уламжлалт ёс заншлаа өвлүүлэн уламжлуулахын зэрэгцээ хамт олны эв нэгдлийг бэхжүүлэхэд чиглэсэн утга учиртай ажил боллоо.

💧“Дархан-Ус суваг” ХК-ийн хамт олон нийт ахмад буурлууддаа сар шинэдээ сайхан шинэлж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.

Э. Мөнх-Очир

Мэдээллийг бэлтгэж оруулсан Программ хангамжийн инженер Факс:70373702 Утас:70373702 Цахим шуудан: info@darkhan-ussuvag.mn Цахим хуудас: https://www.facebook.com/darkhanussuvag
Back to top button