Цаг Үеийн Мэдээ

“ДАРХАН-УС СУВАГ” ХК-ийн 2024 оны шилдгүүдийг тодруулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа

2024 оны ажлаа дүгнүүлэн тэр дундаа хамт олноо манлайлан идэвх зүтгэл гарган ажилласан шилдэг ажилчдыг тодруулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.

2024 оны “БАЙГУУЛЛАГЫН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА” ажилтнаар Орон сууц хэрэглэгчийн албаны Бригадын дарга Б.Батбаатар

-“ШИЛДЭГ ЗАЛУУ АЖИЛТАН”-аар Нийлэг үйлчилгээний албаны Цахилгаанчин Г.Отгонбат

-“ШИЛДЭГ ЗАХИРГААНЫ МЭРГЭЖИЛТЭН”-ээр Захиргаа Удирдлага Хуулийн хэлтсийн Хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтэн Ж.Нарандорж

-“ШИЛДЭГ ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТАН”-аар Бодлого төлөвлөлтийн хэлтсийн Программ хангамжийн инженер Д.Цэрэндорж

-“ШИЛДЭГ МАШИНИСТ”-аар Ариутгах татуургын албаны Машинист Ц.Эрдэнэцэцэг

-“ШИЛДЭГ БАЙЦААГЧ”-аар Орон сууц хэрэглэгчийн албаны Байцаагч С.Оюунгэрэл

-“ШИЛДЭГ ЗАСВАРЧИН”-аар Усан хангамжийн албаны Шугам хоолойн засварчин Б.Сэргэлэн

-“ШИЛДЭГ ЦАХИЛГААН, МАШИН МЕХАНИЗМЫН АЖИЛТАН”-аар Нийтлэг Үйлчилгээний албаны Хүнд машин механизмын операторчин Б.Болдбаатар

-“ШИЛДЭГ ХЭЛТЭС”-ээр Бодлого төлөвлөлтийн хэлтсийн хамт олон

-ТУЗ-ийн нэрэмжит шагналаар 5 ажилтан, Ажил мэргэжлээрээ тэргүүлэгч ажилтнаар 10 ажилтан тус тус шалгарлаа.

Дархан-Ус суваг ХК-ийнхаа хөгжлийн төлөө итгэл сэтгэлээ зориулан ажиллаж буй нийт ажилчдадаа болон бидэнтэй хамтран ажилладаг байгууллагууд болон нийт хэрэглэгч та бүхэндээ талархал илэрхийлье.

2025 онд алсын хараа, зорилт бүхэндээ тууштай байж, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг өндөрт өргөн, амжилтаа ахиулсан жил болно гэдэгт итгэлтэй байна.

Нийт шагнагдсан ажилчдадаа баяр хүргье 👏👏👏

Э. Мөнх-Очир

Мэдээллийг бэлтгэж оруулсан Программ хангамжийн инженер Факс:70373702 Утас:70373702 Цахим шуудан: info@darkhan-ussuvag.mn Цахим хуудас: https://www.facebook.com/darkhanussuvag
Back to top button