Танилцуулга

Алсын хараа:

Тогтвортой хөгжлийн зорилтод үндэслэн усны менежментийг  хэрэгжүүлэгч компани болох.

Эрхэм зорилго:

Дархан хотын цэвэр, бохир усыг дэвшилтэт технологид суурилан эрүүл ахуйн шаардлагыг найдвартай хангахуйц инновацийг нэвтрүүлэгч байгууллага болох.

Үнэт зүйлс:

  • Байгууллагын хөгжлийг хангахад хөшүүрэг болохуйц технологийн шинэчлэлийг тасралтгүй хийнэ.
  • Хамтын ажиллагаатай байгууллага, түншүүдийн итгэлийг даахуйц найдвартай үйлчилгээ үзүүлнэ.
  • Ажил, үйлчилгээнд тавигдах үндсэн шаардлага нь өндөр бүтээмж, төгс чанар байх болно.
  • Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гол шалгуур нь эрэлт хэрэгцээнд шуурхай, уян хатан хандах явдал байна.

“Дархан-Ус Суваг” ХК нь анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1965 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 68 дугаар тогтоолоор Дархан хотод Ус сувгийн товчоо  нэртэйгээр цэвэр усны анги, сувагжуулах анги, засвар цех, автограш, цахилгаан диспетчер зэрэг анги салбаруудтай 34 ажлын байртай байгуулагдан тулгын чулуугаа тавьж гал голомтоо анх асаасан түүхтэй.

Улмаар “Дархан Рашаан” ОНӨҮГ болж өөрчлөгдөн шинэ бүтэц зохион байгуулалттайгаар ажиллаж байгаад Аймгийн ИТХ -ын Тэргүүлэгчдийн 2003 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор “Дархан-Ус Суваг” ХК  болж Орон Нутгийн Өмчит компанийн зохион байгуулалттайгаар ажиллаж байна.

Байгуулагдсан өдрөөсөө өнөөдрийг хүртэл Дархан-Уул аймгийн нийт ард иргэд, айл өрхүүд, аж ахуйн нэгж байгууллагуудыг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах ажлыг тасралтгүй найдвартай хангаж, Найрамдлаар овоглосон Дархан хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулан, хүн ардынхаа эрүүл аюулгүй орчинд аж төрөх бүхий л бололцоог ханган ажиллах үндсэн үүргээ тасралтгүй биелүүлж ирлээ.

Тус компани нь Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлан үйлдвэрлэлийн ба үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 3 хэлтэс, үндсэн 5 нэгжтэй.

Дархан хотын 1463 гаруй үйлдвэр аж ахуйн нэгж, 16100 гаруй айл өрхтэй цэвэр усаар ханган, бохир усыг татан зайлуулах гэрээ байгуулан, гэр хорооллын 28 мянга гаруй хүн амд зөөврөөр 21, төвлөрсөн сүлжээгээр 26 цэг, машинд ус ачих 3 цэг нийт 63 ус түгээх цэгүүдээр дамжуулан үйлчилж байна.

Мэдээллийн эх сурвалж: Захиргаа Удирдлага, Хуулийн хэлтэс болон Бодлого Төлөвлөлтийн хэлтэс.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД ДАРЖ ОРНО УУ.

Back to top button