Онцгой мэдээЦаг Үеийн Мэдээ
Бохир усны цэвэршилтийг сайжруулах pak pam бодисын туршилтын ажил явагдаж байна

Бүгд Найрамдах Солонгос Улсын “GREENPIA” Корпорацийн Захирал Oh Beongho “Дархан-Ус Суваг”ХК-ийн болон Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцах уулзалт 12 дугаар сарын 03-ны өдөр явагдсан.
Уулзалтын үеэр бохир усыг цэвэршүүлэхэд сүүлийн үеийн дэвшилтэт технологуудыг нэвтрүүлэх, цэвэршилтийг сайжруулах үйлчилгээтэй PAK, PAM бодисын туршилтыг Төв цэвэрлэх байгууламжийн бохир уснаас дээж аван туршилт явуулахаар санал солилцон ажилласан юм.
Тус бохир усыг цэвэршүүлэх буюу бохир уснаас лаг болон усыг салгах, лагийг усгүйжүүлэх, чийгийн агууламжийг багасгах, тунадасжуулах, бохир усны тунгалагийн хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой #PAK#PAM бодисын туршилтын ажил хийгдэж байна.



