Нөхөн сэргээлтЦаг Үеийн Мэдээ

Дархан сумын DBS-ийн уулзвар орчмын авто замд нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ

Дархан сумын DBS-ийн уулзварт инженерийн шугам сүлжээний засвартай холбоотойгоор эвдэрсэн авто замын нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

✅✅✅“Дархан-Ус Суваг” ХК нь “Дархан орон нутгийн зам, тээвэр” ОНӨААТҮГ-тай байгуулсан гэрээний хүрээнд 2025 оны 5 дугаар сарын 21, 23-ны өдрүүдэд тус уулзварын Ц5/20 худгийн ойролцоох замд 40 м² талбай бүхий эвдэрсэн зам засварын ажлыг холбогдох технологийн дагуу хийж дуусгасан байна.

👉👉👉Тус компани нь инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлтийн ажлын явцад эвдэрч, ашиглалтад сөргөөр нөлөөлсөн хэсгүүдэд тогтмол нөхөн сэргээлтийн ажил хийж хэвийн ашиглалтыг хангахыг зорин ажилладаг болно.

“Дархан-Ус Суваг”ХК

Э. Мөнх-Очир

Мэдээллийг бэлтгэж оруулсан Программ хангамжийн инженер Факс:70373702 Утас:70373702 Цахим шуудан: info@darkhan-ussuvag.mn Цахим хуудас: https://www.facebook.com/darkhanussuvag
Back to top button