Төв цэвэрлэх байгууламж дээр ажиллалаа

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМНЫ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН “ДАРХАН-УС СУВАГ”ХК-ИЙН ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ДЭЭР АЖИЛЛАЛАА
Өнөөдөр /2024.08.29/ Хот байгуулалт, барилга, орон сууцжуулатын яамны Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантулгаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төсөл”-ийн хүрээнд тус компанийн Төв цэвэрлэх байгууламж дээр ажиллалаа.
Тус төсөл хэрэгжиж эхлэхээс өмнөх цэвэрлэх байгууламж нь хоногт 6000-8000 м3 бохир усыг Дархан хотын хэрэглэгчдээс хүлээн авч цэвэрлэж байсан бөгөөд анх 1965 онд ашиглалтад орж 1998 онд их засварт орсон бөгөөд тоног төхөөрөмж болон барилгын хийц бүтэц ихээхэн элэгдэлд орсон хэдий ч зохих түвшинд цэвэрлэж байсан юм.
Төслийн хүрээнд баригдсан шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 24000м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд
Дархан хот өргөжин тэлэхийн хэрээр хүлээн авах бохир усны хэмжээ нэмэгдэж, түүнийг цэвэршүүлэн байгальд нийлүүлэх, ард иргэдэд хор хохиролгүй, амьдрах орчинд ээлтэй бохир усны менежментийг найдвартай, тогтвортой, аюулгүй хэмжээнд байлгах юм.

