Онцгой мэдээЦаг Үеийн Мэдээ
Хайртай бүхнээ хамгаалж хайр түгээж зорчицгооё

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, шинэчлэгдэн батлагдсан хуулийн тухай сургалтад ажилчдыг хамруулав
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас өнөөдөр /2024.10.21/ зам тээврийн осол, хэргийн улмаас хүний амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлан таниулах, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилглтойгоор нийт ажилчдад Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, шинэчлэгдэн батлагдсан хуулийн тухай сургалт мэдээллийг өгч ажиллалаа.
Мэдээллийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн Зохицуулагч, Цагдаагийн дэслэгч Б.Гэрэлт-Од танилцууллаа.




