Өнөөдөр /2024.11.13/ “Азийн Хөгжлийн Банк”-ны Монгол дахь…

Өнөөдөр /2024.11.13/ “Азийн Хөгжлийн Банк”-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин тэргүүтэй айлчлалын баг Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах Мон 3244/3245 төслийн хүрээнд шинээр баригдсан “Төв цэвэрлэх байгууламж”-ийн бүтээн байгуулалт, гүйцэтгэлийн явц, үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банкны “МОН 3244/3245” дугаартай “Дархан хотын бохир усны менежмент”-ийн төслийг 2017 онд хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Төсөл хэрэгжиж эхлэхээс өмнөх цэвэрлэх байгууламж нь хоногт 6000-8000 м3 бохир усыг Дархан хотын хэрэглэгчдээс хүлээн авч цэвэрлэж байсан бөгөөд анх 1965 онд ашиглалтанд орж 1998 онд их засварт орсон бөгөөд тоног төхөөрөмж болон барилгын хийц бүтэц ихээхэн элдэгдэлд орсон хэдий ч зохих түвшинд цэвэрлэж байсан юм.
Төслийн хүрээнд баригдсан шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 24000м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай юм.
Дархан хот өргөжин тэлэхийн хэрээр хүлээн авах бохир усны хэмжээ нэмэгдэж, түүнийг цэвэршүүлэн байгальд нийлүүлэх, ард иргэдэд хор хохиролгүй, амьдрах орчинд ээлтэй бохир усны менежментийг найдвартай, тогтвортой явуулах боломжтой болж байгаа юм.
“Дархан-Ус Суваг”ХК









