Нөхөн сэргээлтОнцгой мэдээЦаг Үеийн Мэдээ
Ус түгээх байруудын ус авах хэсгийн болон ойр орчмын мөсийг цэвэрлэх ажил хийгдлээ

Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор Дархан суманд байрлалтай ус түгээх байруудын ус авах хэсгийн болон ойр ормын мөс цэвэрлэгээний ажлыг өнөөдөр тус компанийн Усан хангамжийн албаны ажилчид хийж гүйцэтгэлээ.
Ус түгээх байруудаар үйлчлүүлэгч иргэд хэрэглэгчид та бүхэн унд ахуйн усаа авахдаа савныхаа гадуур нь асгахгүй, мөс тогтоохгүй авах нь өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангаж байгаа нийтийн соёл, хүндлэл юм.



