Онцгой мэдээЦаг Үеийн Мэдээ
“ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ”

“ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
Иргэд цахим орчинд мэдээллээ алдсанаас болж бусдад залилуулах явдал цөөнгүй гарах болжээ. Цахим луйврын цаана иргэд мэдээллээ санаандгүй бусдад алдах, тухайлбал найз нөхдийнх нь нэрээр үүсгэсэн Хуурамч хаягуудад итгэн мэдээллээ алдах нь элбэг байна. Гэмт этгээдүүд цахим орчин дахь тухайн хүний мэдээлэл, үйл хөдлөлийг нарийн судалж, түүнийгээ ашиглан залилах, хуурамч аппликейшн ашиглан хувь хүн, байгууллагын нууц мэдээлэлд нэвтрэх зэрэг үйлдлүүдээр дамжин луйвар залилан үйлддэг байна.
Өнөөдөр /2024.11.18/ компанийн нийт ажилчдад “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” сургалт мэдээллийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас зохион байгууллаа.



