Ус хязгаарлахЦаг Үеийн Мэдээ
Хэрэглэгчдийн анхааралд:

Шинэ дархан 15-р баг Нарны хүүхдүүд асрамжийн төвийн дэргэд 250-н диаметртэй төв шугам хоолойд гэмтэл гарсныг засварлахаар тус компанийн Усан хангамжийн албанаас /2025.03.11/ -ний орой 10 цагаас эхлэн засварын ажлыг явуулж байна.
Тус гэмтэл засварын ажил явагдах хугацаанд Их сургуулийн гудамж, Оюутны хотхон, ШУТИС, ХААИС, Уул уурхайн эрчим хүчний коллежийн усан хангамж гэмтэл засварын ажил явагдаж дуусах хүртэл түр хязгаарлагдахыг мэдэгдэж байна.
Иймд хэрэглэгч та бүхэн гэмтэл засварын хугацаанд хүлээцтэй хандан, хэрэглээгээ түр зохицуулна уу .
“ДАРХАН-УС СУВАГ”ХК