Онцгой мэдээЦаг Үеийн Мэдээ
“ДАРХАН ХОТОД УХААЛАГ ТООЛУУР НЭВТРҮҮЛЭХ ТӨСӨЛ”

“ДАРХАН-УС СУВАГ”ХК-нд хэрэгжиж буй “Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл”-ийн хүрээнд 2 дахь шатны 5000 ширхэг ухаалаг тоолуурын баталгаажуулалтын ажил хийгдэж байна.
Ухаалаг тоолуур суурилуулснаар:
Үр ашиггүй усны зарцуулалт багасна, хэрэглэгч усны хэрэглээгээ бүрэн хянах боломжтой
Хүйтэн усны тоолуурын заалтыг байцаагч авах шаардлагагүй болно.
Нийтийн зориулалттай орон сууц, байрны айл өрхийн хэрэглэгч эзэнгүй үед ус алдах эрсдэл хохирлоос сэргийлэн алсын зайн автомат хаалтаар усыг нээж хаах боломжтой.
Бидний ажлыг дэмжин хамтран ажиллаж буй хэрэглэгчдэдээ баярлалаа.
“ДАРХАН-УС СУВАГ”ХК

