Ус хязгаарлахЦаг Үеийн Мэдээ

/2025.05.19/ -ний өдөр 11:00 цагаас эхлэн засварын ажлыг явуулж байна.

ХЭРЭГЛЭГЧДИЙН АНХААРАЛД:

Шинэ дархан 14-р баг Хүүхдийн парк доторх усан паркийн шугамын хаалт солих ажил хийхээр тус компанийн Усан хангамжийн албанаас /2025.05.19/ -ний өдөр 11:00 цагаас эхлэн засварын ажлыг явуулж байна.

Тус гэмтэл засварын ажил явагдах хугацаанд 14-р багийн “Очир Дархан” барилга болон “Хүүхдийн төмөр замын өртөө”, Парк Таун хотхон 2, 3-ын усан хангамж засварын ажил явагдаж дуусах хүртэл тодорхойгүй хугацаагаар хязгаарлагдахыг мэдэгдэж байна.

Иймд хэрэглэгч та бүхэн гэмтэл засварын хугацаанд хүлээцтэй хандан, хэрэглээгээ түр зохицуулна уу .

“ДАРХАН-УС СУВАГ”ХК

Э. Мөнх-Очир

Мэдээллийг бэлтгэж оруулсан Программ хангамжийн инженер Факс:70373702 Утас:70373702 Цахим шуудан: info@darkhan-ussuvag.mn Цахим хуудас: https://www.facebook.com/darkhanussuvag
Back to top button