Онцгой мэдээЦаг Үеийн Мэдээ
Инженер техникийн ажилтнуудын 2024 оны ажлын тайлангийн хурал эхэллээ

“Дархан-Ус суваг” ХК-ийн нийт инженер, техникийн ажилтнуудын өмнөх оны тайлангийн хурал өнөөдөр /2025.01.31/ 09:00 цагт эхэллээ.
Өмнөх жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн, санаачилсан ажлын болон хувийн амжилт, өөрийн ажлын байрны тодорхойлолтоор өгөгдсөн ажлын онцлогийг бусаддаа таниулах, хамт олны багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлыг хөндөх, шийдвэрлэх, шинэлэг санааг дэвшүүлэхэд инженер техникийн ажилтан нэг бүрийн оролцоог хангах нь тус хурлын үндсэн зорилго юм.
Энэ удаагийн хурлаар нийт 46 инженер техникийн ажилтан тайлан хэлэлцүүлнэ.





