Ажлын зарЦаг Үеийн Мэдээ

“ДАРХАН УС СУВАГ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫГ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

“ДАРХАН УС СУВАГ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫГ

НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ҮНДЭСЛЭЛ: Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Монгол улсын засгийн газрын 2021 оны 345 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХАД УДИРДЛАГА БОЛГОХ ЖУРАМ, ХОЛБОГДОХ БАРИМТ БИЧИГ:

  1. “Дархан-ус суваг” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хорооны ажиллах журам.
  2. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2024 оны 512 дугаар тогтоол
  3. “Дархан-Ус суваг ХК”-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын баталсан гүйцэтгэх захирлын ажлын байрны тодорхойлолт.

НЭГ. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

  1. Гүйцэтгэх захирлын ажил үүргийг гүйцэтгэх ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.
  2. Удирдан зохион байгуулж, бусдыг манлайлан багаар ажиллах чадвартай байх.
  3. Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй байх.
  4. Тодорхой албан тушаал эрхлэх эрхийг шүүхийн шийдвэрээр хасаагүй, Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх.
  5. Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь тус компанитай ашиг сонирхлын зөрчилгүй байх.

ХОЁР. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

БоловсролБакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
МэргэжилЭрх зүй /0421/, Эдийн засаг /0311/, Усан хангамж, ариутгах татуургын инженерчлэл /073201/, Усны барилга, байгууламж /073207/
МэргэшилБизнесийн чиглэлээр болон удирдах албан тушаалын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн байх.
Хэлний мэдлэгГадаад хэлний зохих мэдлэгтэй байна.
ТуршлагаУлсад 10-аас доошгүй жил ажилласан үүнээс удирдах ажил 5-аас доошгүй жил гүйцэтгэсэн байх.

ГУРАВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Бүрдүүлэх материал
    • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэд өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх)
    • Төрийн албан хаагчийн анкет
    • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулга болон бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар
    • Иргэний цахим үнэмлэхийн хуулбар /лавлагаа байж болно/
    • Ажил байдлын тодорхойлолт (өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл)
    • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /e-mongolia-с татан авах/
    • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт тус тус /e-mongolia-с татан авах/
    • Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт(e-mongolia-с татан авах)
    • Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй болон баримт бичгийг дутуу бүрдүүлж ирүүлсэн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасах, дараагийн шатны сонгон шалгаруулалтад оруулахгүй байх үндэслэл болно.
    • Нэр дэвшигчийн бүрдүүлж ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болно.

ДӨРӨВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ

4.1 Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2024 оны 512 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлыг нээлттэй сонгон шалгаруулах түр журам батлах тухай” журмыг баримтлан зохион байгуулна.

ТАВ. МАТЕРИАЛ ХҮЛЭЭЖ АВАХ ГАЗАР, ХУГАЦАА

  • Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 13:00 цаг хүртэл цахим хаягаар эсхүл цаасан хэлбэрээр битүүмжлэн ирүүлнэ.
  • Цаасан хэлбэрээр материал хүлээн авах хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Генерал Бавуугийн гудамж, Дархан-Ус суваг ХК-ийн байр 301 тоотод ажлын цагаар хүлээж авна.
  • Цахим хэлбэрээр хүлээж авах хаяг:  dus.ndh2025@gmail.com  
  • Нэмэлт мэдээлэл авах утас:  99377884

АНХААРАХ ЗҮЙЛС

  1. Цаасаар ирүүлэх тохиолдолд нэг дугтуйнд сонгон шалгаруулалтын материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний овог нэр, оршин сууж буй хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай тод бичиж ирүүлнэ үү.
  2. Цахимаар ирүүлэх тохиолдолд сонгон шалгаруулалтын материалыг pdf файл болгон dus.ndh2025@gmail.com хаягаар ирүүлнэ. (Хавсаргасан материалын жагсаалт, хуудасны тоог заавал бичнэ.)
  3. Хугацаа хоцроосон материалыг хүлээн авахаас татгалзана.

 “ДАРХАН-УС СУВАГ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ

ЗӨВЛӨЛИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

Э. Мөнх-Очир

Мэдээллийг бэлтгэж оруулсан Программ хангамжийн инженер Факс:70373702 Утас:70373702 Цахим шуудан: info@darkhan-ussuvag.mn Цахим хуудас: https://www.facebook.com/darkhanussuvag
Back to top button