“Дархан-Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирлын нээлттэй сонгон шалгаруулалтын явц

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Монгол улсын засгийн газрын 2021 оны 345 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтуудыг үндэслэн “Дархан-Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирлыг нээлттэй сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна.
Нээлттэй, ил тод мэдээлсэн байдал
Нэр дэвшүүлэх хороо нь “Дархан-Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирлыг нээлттэй сонгон шалгаруулах зарыг тус байгууллагын веб хуудас болон Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын фэйсбүүк цахим хуудас, Зууны мэдээ сонинд тус тус нийтэлж 2025 оны 03 дугаар сарын 27-ны 13:00 цагаас 2025 оны 04 дүгээр сарын 03-ны 13:00 цаг хүртэл сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн материалыг хүлээж авахаар олон нийтэд нээлттэй, ил тод байршуулсан.
Сонгон шалгаруулалтын явц
Нэр дэвшигчдийн материалыг хүлээж авах эцсийн хугацаа дуусахад цахимаар ирүүлсэн материал байхгүй, цаасан хэлбэрээр 3 нэр дэвшигч материал ирүүлснээс материалын бүрдэл дутуу, ажлын байранд тавигдах тусгай шаардлага хангаагүй 1 нэр дэвшигчийг сонгон шалгаруулалтаас хасаж 2 нэр дэвшигч 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 15:00 цагт дараагийн шатны сонгон шалгаруулалт болох сорилын шалгалтад оролцсон.
Цаашид Төлөөлөн удирдах зөвлөлийг Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д заасан “компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох” бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж нөхцөлөөр хангаж Нэр дэвшүүлэх хороо сонгон шалгаруулалтын талаарх дүгнэлтийг зөвлөлд танилцуулж сорилын шалгалтад оролцсон 2 нэр дэвшигч Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцон ярилцлага өгснөөр шийдвэр эцэслэн гарах юм.

