Онцгой мэдээЦаг Үеийн Мэдээ
Нүб-ын дэлхийн 20 гаруй оронд хэрэгжиж байгаа уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах томоохон төсөл монгол улсын улаанбаатар, дархан, эрдэнэт хотуудад хэрэгжинэ

Тус төслийн багийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр /2024.01.07/ “Дархан-Ус Суваг”ХК-ийн болон Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа.
Компанийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэгч, Дэд захирал, Ерөнхий инженер Т.Буяндэлгэр “Дархан-Ус Суваг”ХК-ийн үйл ажиллагааны болон хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, тулгамдаж буй асуудлуудын талаарх мэдээллийг өгч ажиллалаа.
Уулзалтын үеэр төслийн багийн бүрэлдэхүүнтэй Саарал усыг дахин ашиглах, Дархан хотын ус түгээх байруудын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тус тус санал солилцон ажиллалаа.
“Дархан-Ус Суваг”ХК





