Нөхөн сэргээлтЦаг Үеийн Мэдээ
Дархан сумын DBS-ийн уулзвар орчмын авто замд нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ

Дархан сумын DBS-ийн уулзварт инженерийн шугам сүлжээний засвартай холбоотойгоор эвдэрсэн авто замын нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ.
“Дархан-Ус Суваг” ХК нь “Дархан орон нутгийн зам, тээвэр” ОНӨААТҮГ-тай байгуулсан гэрээний хүрээнд 2025 оны 5 дугаар сарын 21, 23-ны өдрүүдэд тус уулзварын Ц5/20 худгийн ойролцоох замд 40 м² талбай бүхий эвдэрсэн зам засварын ажлыг холбогдох технологийн дагуу хийж дуусгасан байна.
Тус компани нь инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлтийн ажлын явцад эвдэрч, ашиглалтад сөргөөр нөлөөлсөн хэсгүүдэд тогтмол нөхөн сэргээлтийн ажил хийж хэвийн ашиглалтыг хангахыг зорин ажилладаг болно.
“Дархан-Ус Суваг”ХК





