Нөхөн сэргээлтЦаг Үеийн Мэдээ

Шинэ хорооллын 27-р байрны ард байрлах авто замд нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ

Шинэ хорооллын 27-р байрны ард инженерийн шугам сүлжээний засвартай холбоотойгоор эвдэрсэн авто зам, авто замын хашлагийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

🔸🔸🔸“Дархан-Ус Суваг” ХК нь “Дархан орон нутгийн зам, тээвэр” ОНӨААТҮГ-тай байгуулсан гэрээний хүрээнд 2025 оны 5 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд тус авто замд үүссэн засварын ажил, авто замын хашлага шинээр суулгах, авто замын хөвөөний нягтруулалтын ажлыг технологийн дагуу хийж дуусгалаа.

🔸🔹🔸Тус компани нь инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлтийн ажлын явцад эвдэрч, ашиглалтад сөргөөр нөлөөлсөн хэсгүүдэд тогтмол нөхөн сэргээлтийн ажил хийж хэвийн ашиглалтыг хангахыг зорин ажилладаг болно.

“Дархан-Ус Суваг”ХК

Э. Мөнх-Очир

Мэдээллийг бэлтгэж оруулсан Программ хангамжийн инженер Факс:70373702 Утас:70373702 Цахим шуудан: info@darkhan-ussuvag.mn Цахим хуудас: https://www.facebook.com/darkhanussuvag
Back to top button