Онцгой мэдээЦаг Үеийн Мэдээ
“ДАРХАН-УС СУВАГ”ХК-НД 38 ЖИЛ ХӨДӨЛМӨРЛӨСӨН ЭРХЭМ ТҮҮХ

“ДАРХАН-УС СУВАГ”ХК-НД 38 ЖИЛ ХӨДӨЛМӨРЛӨСӨН ЭРХЭМ ТҮҮХ
Дархан-Ус Суваг ХК-ийн 60 жилийн түүхэн ойг угтах энэ онцгой мөчид бид байгууллагынхаа үнэт ажилтан, салбарын бахархал болсон П.Энхтуяагийн хөдөлмөр бүтээлийг онцлон хүргэж байна.
П.Энхтуяа нь усны салбарт 38 жилийн турш тасралтгүй зүтгэж, Дархан хотын ус хангамж, ариутгах татуургын тогтвортой, найдвартай үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад ажилтнуудын нэг билээ.
Түүний олон жилийн турш хуримтлуулсан мэдлэг, туршлага нь салбарын хөгжлийн тулгуур багана болсоор ирсэн бөгөөд үе үеийн залуу мэргэжилтнүүдэд зөвлөгөө, үлгэр дуурайл үзүүлсэн эрхэм хүн юм.
Эрхэм ахмаддаа бидний зүгээс гүн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргалтай амьдралын шинэ үеийг хүсэн ерөөж байна!