Цаг Үеийн Мэдээ

Бялдарын түвшин тогтоох сорилт

“Дархан-Ус Суваг” ХК-ийн ажилтан, албан хаагчдаас Бие бялдарын сорил авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53-р зарлиг, “Алсын хараа–2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон аймгийн Засаг даргын 2025–2028 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн хүрээнд “Дархан-Ус Суваг” ХК-ийн ажилтан, албан хаагчид 2025 оны 11-р сарын 18-нд бие бялдарын түвшин тогтоох сорилтод хуваарийн дагуу хамрагдлаа.

Тус сорилыг Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газраас багш, дасгалжуулагч нар авлаа. Энэ сорил нь ажилчдын эрүүл мэнд, хөдөлгөөний идэвхийг дэмжих зорилготой бөгөөд ажилтан бүр идэвхтэй оролцсон.

Э. Мөнх-Очир

Мэдээллийг бэлтгэж оруулсан Программ хангамжийн инженер Факс:70373702 Утас:70373702 Цахим шуудан: info@darkhan-ussuvag.mn Цахим хуудас: https://www.facebook.com/darkhanussuvag
Back to top button