Цаг Үеийн Мэдээ
Бөөр хамгаалах дэлхийн өдөрт зориулсан эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулагдаж байна

Бөөр хамгаалах дэлхийн өдрийг тохиолдуулан “Дархан-Ус суваг” ХК-ийн ажилтан, алба хаагчдад зориулсан эрүүл мэндийн өдөрлөг өнөөдөр /2026.03.12/ зохион байгуулагдаж байна.
Өдөрлөгийн хүрээнд бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох сургалт, зөвлөгөө, танилцуулга явагдаж байна.
Өдөрлөгийг дотрын эмч Ч.Маналсүрэн “Бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт хийж эхлүүлсэн бөгөөд бөөрний өвчнөөс сэргийлэх эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгч байна.
Мөн ажилтан алба хаагчдад хүчилтөрөгчийн коктейль амтлуулж, эрүүл мэндийн брошур, мэдээлэл тарааж байна.
Энэхүү арга хэмжээ нь ажилчдын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг түгээх зорилготой юм.





