Онцгой мэдээЦаг Үеийн Мэдээ

Ажилтнуудыг эрүүл мэндийн өргөтгөсөн үзлэг, шинжилгээнд хамрууллаа.

Дархан-Ус Суваг ХК нь ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/340 тушаалын 2 дугаар хавсралтыг баримтлан жил бүрийн үзлэг шинжилгээг зохион байгуулдаг.

👉👉👉2025 оны 5 дугаар сарын 5-наас 17-ны хооронд тус байгууллагын нийт ажилтнууд “Цээнэ” клиник эмнэлэг дээр өргөтгөсөн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж байна. Үзлэгийн хүрээнд 9 төрлийн лабораторийн шинжилгээ, 6 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, мөн багажийн 6 төрлийн шинжилгээг хийж байна.

👉👉👉Энэхүү арга хэмжээ нь мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг ангилан илрүүлэх, эрт шатанд оношлох, цаашдын өвчлөлөөс сэргийлэх зорилготой юм. Цаашид ч байгууллага ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих, аюулгүй ажиллах орчныг бүрдүүлэх чиглэлээр тогтмол арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байх болно.

“Дархан-Ус Суваг”ХК

Э. Мөнх-Очир

Мэдээллийг бэлтгэж оруулсан Программ хангамжийн инженер Факс:70373702 Утас:70373702 Цахим шуудан: info@darkhan-ussuvag.mn Цахим хуудас: https://www.facebook.com/darkhanussuvag
Back to top button