Ус хязгаарлахЦаг Үеийн Мэдээ
/2025.05.18/ -ны өдөр 13:30 цагаас эхлэн засварын ажлыг явуулж байна.

ХЭРЭГЛЭГЧДИЙН АНХААРАЛД:
Шинэ дархан 13-р баг Хуучин хорооллын 24, 27,28 дугаар байрны цэвэр усны оруулгын шугам хоолойд гэмтэл гарсныг засварлахаар тус компанийн Усан хангамжийн албанаас /2025.05.18/ -ны өдөр 13:30 цагаас эхлэн засварын ажлыг явуулж байна.
Тус гэмтэл засварын ажил явагдах хугацаанд 13-р багийн 24, 27, 28 дугаар байрны усан хангамж гэмтэл засварын ажил явагдаж дуусах хүртэл тодорхойгүй хугацаагаар хязгаарлагдахыг мэдэгдэж байна.
Иймд хэрэглэгч та бүхэн гэмтэл засварын хугацаанд хүлээцтэй хандан, хэрэглээгээ түр зохицуулна уу .
“ДАРХАН-УС СУВАГ”ХК