Нөхөн сэргээлтОнцгой мэдээЦаг Үеийн Мэдээ

“Зулзагын гол” хүүхдийн зуслангийн халуун усыг бүрэн шинэчилж, ашиглалтад хүлээлгэн өглөө

“Дархан-Ус Суваг” ХК нь хүүхдийн амралт, эрүүл ахуйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд “Бид Бүтээнэ” ХК-аар гүйцэтгүүлэн “Зулзагын гол” хүүхдийн зуслангийн халуун усны байгууламжийг бүрэн шинэчилж, өнөөдөр ашиглалтад орууллаа.

♨️ Нэг ээлжиндээ 24 хүүхдэд үйлчлэх хүчин чадалтай, цэвэр модон хийцлэлтэй энэхүү халуун ус нь хүүхэд, өсвөрийн тамирчдын амралт, бэлтгэлийн үеэр тав тухтай нөхцөлийг бүрдүүлэх чухал дэмжлэг болж байна.

👏👏👏 Хүүхдийн төлөө чиглэсэн хөрөнгө оруулалтын санаачилгыг дэмжиж, хамтран ажилласандаа баяртай байна.

Э. Мөнх-Очир

Мэдээллийг бэлтгэж оруулсан Программ хангамжийн инженер Факс:70373702 Утас:70373702 Цахим шуудан: info@darkhan-ussuvag.mn Цахим хуудас: https://www.facebook.com/darkhanussuvag
Back to top button