Баян-өлгий, говьсүмбэр, завхан, увс, дорнод аймгуудад шинэ төв цэвэрлэх байгууламж барих төсөл хэрэгжиж байгаатай холбоотойгоор туршлага судлах уулзалт, сургалт зохион байгуулагдаж байна

Дархан хотод “Азийн Хөгжлийн Банк”-ны санхүүжилттэйгээр Бохир усны менежментийг сайжруулах Мон3244/3245 төслийн хүрээнд хоногт 24000м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадал бүхий шинэ Төв цэвэрлэх байгууламж 2023 онд ашиглалтад орж үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юм.
Баян-Өлгий, Говьсүмбэр, Завхан, Увс, Дорнод аймгуудад шинээр Төв цэвэрлэх байгууламжууд баригдах төсөл хэрэгжиж буйтай холбоотойгоор Төслийн гүйцэтгэгчээр ажиллаж буй “Смарт Вейст Технолоджис”ХХК-ийн болон төслийн захиалагч ХББОСЯ-ны төлөөллүүд, төсөл хэрэгжиж буй 5 аймгийн Инженер техникийн ажилчид нийлсэн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 2024 оны 11 сарын 14-15-ны өдрүүдэд “Дархан-Ус Суваг”ХК-ийн болон шинэ Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцан туршлага судлан ажиллаж байна.
“Дархан-Ус Суваг”ХК






