Цаг Үеийн Мэдээ
ХҮН АМЫГ УНД, АХУЙН УСААР ХАНГАХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ УС ТҮГЭЭХ БАЙРУУДЫН ОЙР ОРЧИМД #ХОГ #ХАЯХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА

“Дархан-Ус Суваг”ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах ажлын хүрээнд ус түгээх байруудын ойр орчмыг цэвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Хүн амыг унд, ахуйн усаар хангах зориулалт бүхий ус түгээх байруудын ойр орчимд хогоо овоолон хаях, архидан согтуурах асуудлууд гарч байна.
Иймд ус түгээх байруудаар үйлчлүүлэгч иргэдийг бурууд хатуу байж, бие биедээ зөв үлгэр дууриалалтай үйлчлүүлэн, ус түгээх байрны ойр орчимд хог хаяхгүй байхыг тус компанийн зүгээс уриалж байна.
“Дархан-Ус Суваг”ХК




