Дархан хотын шинэ суурьшлын бүсүүдэд усан хангамжийн хүртээмжийг сайжруулах зорилготойгоор усны даралтыг өргөх шинэ насос станц байгуулах ажил хийгдэж дууссан бөгөөд бүрэн ашиглалтад орууллаа.
Ингэснээр шинээр ашиглалтад орох барилга байгууламж нэмэгдэж, хүн ам ихсэж байгаа үед усны нөөц сангуудыг нэмэгдүүлэх суурь болж байгаа юм.