Онцгой мэдээЦаг Үеийн Мэдээ

Шинээр зөөврийн ус түгээх 3 машиныг хүлээн авч ус түгээх байруудаар түгээлтэд явж эхэллээ

Дархан хотын гэр хорооллын 28 мянга гаруй хэрэглэгчдийг “Дархан-Ус суваг” ХК нийт 59 ус түгээх байруудаар дамжуулан унд ахуйн усаар ханган ажиллаж байна.

Өнөөдөр /2024.08.19/ Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Дархан сумын Засаг даргын тамгын газраас Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар зөөврийн ус түгээх 3 шинэ машиныг тус компанид хүлээлгэн өглөө.

Ингэснээр иргэдийн унд ахуйн усны хүртээмж нэмэгдэж, ус түгээх байруудыг усаар хангах ажлыг 98 хувьд хүргэж байна.

Э. Мөнх-Очир

Мэдээллийг бэлтгэж оруулсан Программ хангамжийн инженер Факс:70373702 Утас:70373702 Цахим шуудан: info@darkhan-ussuvag.mn Цахим хуудас: https://www.facebook.com/darkhanussuvag
Back to top button