Дархан хотын гэр хорооллын 28 мянга гаруй хэрэглэгчдийг “Дархан-Ус суваг” ХК нийт 59 ус түгээх байруудаар дамжуулан унд ахуйн усаар ханган ажиллаж байна.
Өнөөдөр /2024.08.19/ Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Дархан сумын Засаг даргын тамгын газраас Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар зөөврийн ус түгээх 3 шинэ машиныг тус компанид хүлээлгэн өглөө.
Ингэснээр иргэдийн унд ахуйн усны хүртээмж нэмэгдэж, ус түгээх байруудыг усаар хангах ажлыг 98 хувьд хүргэж байна.