Онцгой мэдээТайланЦаг Үеийн Мэдээ

“ДАРХАН-УС СУВАГ” ХК-ийн хэлтэс, албадуудын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа амжилттай зохион байгууллаа

“Дархан-Ус Суваг” ХК 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа амжилттай зохион байгуулж, тайлант оны ажлын үр дүн, байгууллагын түвшинд хэрэгжүүлсэн бодлого, төсөл арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлуудыг нэгтгэн дүгнэлээ.

📍Тайлангийн хурлаар хэлтэс, албадууд ус хангамжийн найдвартай ажиллагаа, шугам сүлжээний засвар шинэчлэл, усны алдагдал бууруулах ажил, хэрэглэгчийн үйлчилгээ болон ажилтнуудын сургалт, аюулгүй байдлын чиглэлд гарсан ахиц амжилтаа танилцууллаа.

📍Мөн компанийн удирдлагууд болон инженер, техникийн ажилтнууд ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагааны гүйцэтгэл, үйлдвэрлэлийн чадавхи, санхүү, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, цаашдын зорилтоо тодорхойлон ярилцлаа.

📍Тайлангийн хурлын үеэр хэлтэс, албадууд өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд тулгарч буй сорилт, анхаарах шаардлагатай зүйлсээ танилцуулж, цаашдын шийдэл, сайжруулалтын талаар санал дэвшүүлэн хэлэлцлээ.

💧“Дархан-Ус суваг” ХК нь иргэдийнхээ тогтвортой, найдвартай ус хангамжийг хангахын төлөө тасралтгүй ажиллах болно.

Э. Мөнх-Очир

Мэдээллийг бэлтгэж оруулсан Программ хангамжийн инженер Факс:70373702 Утас:70373702 Цахим шуудан: info@darkhan-ussuvag.mn Цахим хуудас: https://www.facebook.com/darkhanussuvag
Back to top button