“ДАРХАН-УС СУВАГ” ХК-ийн хэлтэс, албадуудын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа амжилттай зохион байгууллаа

“Дархан-Ус Суваг” ХК 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа амжилттай зохион байгуулж, тайлант оны ажлын үр дүн, байгууллагын түвшинд хэрэгжүүлсэн бодлого, төсөл арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлуудыг нэгтгэн дүгнэлээ.

Тайлангийн хурлаар хэлтэс, албадууд ус хангамжийн найдвартай ажиллагаа, шугам сүлжээний засвар шинэчлэл, усны алдагдал бууруулах ажил, хэрэглэгчийн үйлчилгээ болон ажилтнуудын сургалт, аюулгүй байдлын чиглэлд гарсан ахиц амжилтаа танилцууллаа.

Мөн компанийн удирдлагууд болон инженер, техникийн ажилтнууд ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагааны гүйцэтгэл, үйлдвэрлэлийн чадавхи, санхүү, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, цаашдын зорилтоо тодорхойлон ярилцлаа.

Тайлангийн хурлын үеэр хэлтэс, албадууд өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд тулгарч буй сорилт, анхаарах шаардлагатай зүйлсээ танилцуулж, цаашдын шийдэл, сайжруулалтын талаар санал дэвшүүлэн хэлэлцлээ.

“Дархан-Ус суваг” ХК нь иргэдийнхээ тогтвортой, найдвартай ус хангамжийг хангахын төлөө тасралтгүй ажиллах болно.

Exit mobile version