Татварын албанаас зохион байгуулж буй “ЗӨВЛӨН ТУСАЛЪЯ” уулзалт, ярилцлагад хамрагдлаа

Дархан-Уул аймгийн Татварын газраас 2025 оны тайлант жил дуусгавар болж байгаатай холбогдуулан татвар төлөгч аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Татварын алба – Зөвлөн тусалья” уулзалт, ярилцлагыг зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд өнөөдөр /2025.12.18/ “Дархан-Ус Суваг” ХК хамрагдаж, татварын хууль тогтоомжийг зөв хэрэгжүүлэх, тайлагнал төлөлтийг цаг хугацаанд нь үнэн зөв хийх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжийн талаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл авлаа.
Уулзалтаар дараах сэдвүүдийг хэлэлцэв:
• Татварын бүртгэл, мэдээллийн шинэчлэл
• Тайлагналт, төлөлтийн анхаарах асуудлууд
• Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх нөхцөл
• Татварын тухай хуулийн 22.9 дэх заалтаар хөнгөлөлт эдлэх боломж
• Тайлангийн үнэн зөв, ил тод байдал
• Хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт
Уулзалтын үеэр талууд харилцан санал бодлоо солилцож, тулгамдаж буй асуудлуудад бодит зөвлөмж өгсөн нь байгууллагын татварын сахилга бат, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад чухал ач холбогдолтой боллоо.
“Дархан-Ус Суваг” ХК нь цаашид татварын хууль тогтоомжийг чанд мөрдөж, тайлан тооцоог үнэн зөв, ил тод хүргэх, төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах зарчмыг баримтлан ажиллах болно.
Татварын албаны мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье.






