Дархан-Уул аймгийн Татварын газраас 2025 оны тайлант жил дуусгавар болж байгаатай холбогдуулан татвар төлөгч аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Татварын алба – Зөвлөн тусалья” уулзалт, ярилцлагыг зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд өнөөдөр /2025.12.18/ “Дархан-Ус Суваг” ХК хамрагдаж, татварын хууль тогтоомжийг зөв хэрэгжүүлэх, тайлагнал төлөлтийг цаг хугацаанд нь үнэн зөв хийх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжийн талаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл авлаа.
• Татварын бүртгэл, мэдээллийн шинэчлэл
• Тайлагналт, төлөлтийн анхаарах асуудлууд
• Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх нөхцөл
• Татварын тухай хуулийн 22.9 дэх заалтаар хөнгөлөлт эдлэх боломж
• Тайлангийн үнэн зөв, ил тод байдал
• Хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт
“Дархан-Ус Суваг” ХК нь цаашид татварын хууль тогтоомжийг чанд мөрдөж, тайлан тооцоог үнэн зөв, ил тод хүргэх, төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах зарчмыг баримтлан ажиллах болно.
