Онцгой мэдээТайланЦаг Үеийн Мэдээ

Татварын албанаас зохион байгуулж буй “ЗӨВЛӨН ТУСАЛЪЯ” уулзалт, ярилцлагад хамрагдлаа

Дархан-Уул аймгийн Татварын газраас 2025 оны тайлант жил дуусгавар болж байгаатай холбогдуулан татвар төлөгч аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Татварын алба – Зөвлөн тусалья” уулзалт, ярилцлагыг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд өнөөдөр /2025.12.18/ “Дархан-Ус Суваг” ХК хамрагдаж, татварын хууль тогтоомжийг зөв хэрэгжүүлэх, тайлагнал төлөлтийг цаг хугацаанд нь үнэн зөв хийх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжийн талаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл авлаа.

📋 Уулзалтаар дараах сэдвүүдийг хэлэлцэв:

• Татварын бүртгэл, мэдээллийн шинэчлэл

• Тайлагналт, төлөлтийн анхаарах асуудлууд

• Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх нөхцөл

• Татварын тухай хуулийн 22.9 дэх заалтаар хөнгөлөлт эдлэх боломж

• Тайлангийн үнэн зөв, ил тод байдал

• Хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт

🤝 Уулзалтын үеэр талууд харилцан санал бодлоо солилцож, тулгамдаж буй асуудлуудад бодит зөвлөмж өгсөн нь байгууллагын татварын сахилга бат, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад чухал ач холбогдолтой боллоо.

“Дархан-Ус Суваг” ХК нь цаашид татварын хууль тогтоомжийг чанд мөрдөж, тайлан тооцоог үнэн зөв, ил тод хүргэх, төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах зарчмыг баримтлан ажиллах болно.

📌 Татварын албаны мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье.

Э. Мөнх-Очир

Мэдээллийг бэлтгэж оруулсан Программ хангамжийн инженер Факс:70373702 Утас:70373702 Цахим шуудан: info@darkhan-ussuvag.mn Цахим хуудас: https://www.facebook.com/darkhanussuvag
Back to top button