Онцгой мэдээЦаг Үеийн Мэдээ

БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “#НогоонДархан_2032” хөтөлбөрийн хүрээнд Дархан хотын иргэдийн цэвэр усны хэрэгцээг хангадаг нэгдүгээр өргөгч станцын орчимд мод тарих ажлыг зохион байгууллаа. “Дархан-Ус суваг” ХК цэвэр усны ундарга болсон уг газарт арван жилийн хугацаанд 32000 модыг тарихаар төлөвлөж байна.

🌿Өнөөдөр тус компанийн ажилтнууд болон дотоодын цэргийн хамгаалах салааны 150 гаруй ажилтан 3200 мод тарьж, суулгалаа. Сүүлийн 4н жилийн хугацаанд 13000 орчим модыг тарьж 85 хувьтай ургасан байна.

🌿Энэхүү газрыг сонгож бургас модыг тарих болсон шалтгаан нь мод нь гүний усыг хөрс рүү татах, түүнийг даган усны ундарга, нөөц нэмэгддэг болохыг судалсны үндсэн дээр тарьсан.

🌿 Ногоон ирээдүйг хамтдаа бүтээхийн тулд бүх нийтээр мод тарьцгаая гэж уриалж байна.

“Дархан-Ус Суваг” ХК

Э. Мөнх-Очир

Мэдээллийг бэлтгэж оруулсан Программ хангамжийн инженер Факс:70373702 Утас:70373702 Цахим шуудан: info@darkhan-ussuvag.mn Цахим хуудас: https://www.facebook.com/darkhanussuvag
Back to top button