БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “#НогоонДархан_2032” хөтөлбөрийн хүрээнд Дархан хотын иргэдийн цэвэр усны хэрэгцээг хангадаг нэгдүгээр өргөгч станцын орчимд мод тарих ажлыг зохион байгууллаа. “Дархан-Ус суваг” ХК цэвэр усны ундарга болсон уг газарт арван жилийн хугацаанд 32000 модыг тарихаар төлөвлөж байна.

Өнөөдөр тус компанийн ажилтнууд болон дотоодын цэргийн хамгаалах салааны 150 гаруй ажилтан 3200 мод тарьж, суулгалаа. Сүүлийн 4н жилийн хугацаанд 13000 орчим модыг тарьж 85 хувьтай ургасан байна.

Энэхүү газрыг сонгож бургас модыг тарих болсон шалтгаан нь мод нь гүний усыг хөрс рүү татах, түүнийг даган усны ундарга, нөөц нэмэгддэг болохыг судалсны үндсэн дээр тарьсан.

Ногоон ирээдүйг хамтдаа бүтээхийн тулд бүх нийтээр мод тарьцгаая гэж уриалж байна.

“Дархан-Ус Суваг” ХК

https://dus.mn/wp-content/uploads/2025/06/Facebook.mp4
Exit mobile version