Та ямар ус уудаг вэ?

Дархан хотын иргэд ямар ус уудаг вэ?

Дархан-ус суваг ХК нь Дархан сумын хүн амыг хараа голын сав дагуух 40-70 метрийн гүнээс олборлосон гүний цэвэр усаар хангадаг. Дархан-Ус суваг ХК-ийн Нэгдсэн лаборатори нь сорилт туршилт гүйцэтгэх лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025-2018 стандарт шаардлагыг хангаж 2007 он 2009 он, 2013 он, 2017 он, 2020 он, 2024 онуудад үндэсний итгэмжлэлээ амжилттай сунгуулан ажиллаж байна. Дархан сумын хүн амын хэрэглэж буй ундны усыг MNS 0900:2018 стандартад заасан химийн 22 үзүүлэлтээр нян судлалын 4 үзүүлэлтээр 7 хоногт 40-50 дээжинд шинжилгээ хийж хяналт тавин ажиллаж байна. Тус лаборатори нь орчин үеийн шинэ дэвшилтэт тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байнгын ажиллагаатай туршлагатай лаборатори юм.

Таны ууж байгаа усны талаар мэдээлэл өгье

  1. Усны физик болон мэдрэхүйн үзүүлэлт
Үзүүлэлт хэмжих нэгжӨнгө градусҮнэр баллАмт баллрНЦахилгаан дамжуулах чанар ms/cm
MNS 0900-2018 стандартад заасан хэмжээ ЗДХ20226,5-8,51,0
Крантны усан дахь агууламж2,0007,210,310

ЗДХ- зөвшөөрөшдөх дээд хэмжээ

Таны ууж байгаа ус нь амтгүй, үнэргүй, өнгөгүй, тунгалаг, усны орчин саармаг орчинтой байна.

Үзүүлэлт хэмжих нэгжХатуулаг мг-экв/лКальци мг/лМагни Мг/лХлорид Мг/лСульфат мг/лГидрокарбонат мг/л
MNS 0900-2018 стандартад заасан хэмжээ ЗДХ710030350500
Крантны усан дахь агууламж3,036,212,1410,426,35326

Хүснэгтээс харахад таны ууж байгаа ус  хатуулгын хувьд зөөлөн ангилалын Ca2+, Mg2+  – HCO3 төрлийн найрлагатай уснууд байна.

Үзүүлэлт хэмжих нэгжАммони мг/лНитрит мг/лНитрат мг/лФосфат мг/лФтор мг/лТөмөр мг/л
MNS 0900-2018 стандартад заасан хэмжээ ЗДХ1,51503,50,7-1,50,3
Крантны усан дахь агууламж<0,10.0511.560.3140,705<0.1

2019 онд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл болон ШУА, хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтарч Дархан хотын усны чанарын судалгаагааг хийлгэж дараах шинжилгээнүүдийг хийлгэв.  Микроэлементийн шинжилгээг SGS-ын лабораторид ICP-MS багажаар, микробиологийн шинжилгээг ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн Микробын нийлэгжлийн  лабораторид, Цацрагийн аюулгүйн үзүүлэлтийг МУИС-ын Цөмийн физикийн судалгааны төвд тус бүр хийж гүйцэтгэв.

Микроэлемент  (нийт 53 үзүүлэлт)
 Al, Ba, Cr, Cu, Fe, Mn, P, Sr,Ti, V, Zn, Be, Sc, Co, Ni, Ga, Mo, As, Se, Rb, Y, Zr, Nb, Ag, Cd, In, Sn, Sb, Te, Cs, La, Ce, Pr, Nd, Sm, Eu, Gd, Tb, Dy, Ho, Er, Tm, Yb, Lu, Hf, Ta, W, Hg, Tl, Pb, Bi, Th, UИндукцийн холбоост плазмын оптик цацаргалтын спектрометр
Бичил амь судлалын үзүүлэлт
Гэдэсний бүлгийн савханцар (E.coli)MNS 5367:2004
Нийт бактерийн тооNutrient Agar хатуу тэжээлт орчинд ургуулж колоний тоог тоолох арга
Хөгц мөөгөнцөрийн тоогPatato Dextrose Agar хатуу тэжээлт орчинд ургуулж колонийн тоог тоолох
Staphylococcus aureusStaphylococcus agar хатуу тэжээлт орчинд ургуулж колонийн тоог тоолох
Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч   Salmonella/ShigellaSS agar хатуу тэжээлт орчинд ургуулж колонийн тоог тоолох арга
PseudomonasCertimid agar тэжээлийн ургуулж колонийн тоог тоолох арга
CI. PerfringensСонгомол Clostrida agar тэжээлийн ургуулж колонийн тоог тоолох арга
Цацрагийн аюулгүйн үзүүлэлт
Радон (222Rn)MNS 5632:2006
Ради (226Ra)
Уран (238U)
Үзүүлэлт хэмжих нэгж1мл усан дахь нийт нянгийн тоо100мл усан дахь гэдэсний бүлгийн эмгэг төрөгч25мл усан дахь гэдэсний бүлгийн эмгэгтөрөгч нянгийн тоо100сл усан дахь E.Coli-ийн тоо100мл дахь перфрингенс
MNS 0900-2018 стандартад заасан хэмжээ ЗДХ1000000
Крантны усан дахь агууламж110000

Нян судплалын үзүүлэлтээр таны хэрэглэж буй ус нь ямар нэг нянгийн бохирдолгүй байна.

ДҮГНЭЛТ:  Дархан хотын иргэн таны крантны МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАНДАРТ MNS 0900-2018 стандарт шаардлагыг бүрэн хангэж байна.

Мэдээллийн эх сурвалж: Дархан Ус Суваг ХК-ийн Лаборатори.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД ДАРЖ ОРНО УУ.

Exit mobile version