“Дархан-Ус суваг” ХК-ийн Тусгай зөвшөөрөл:
Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-12.2.4-д тус тус заагдсан нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу Дархан хотын хэрэглэгчдийг унд, ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар тасралтгүй хангаж, экологийн тэнцвэрийг хадгалах шалгуурт тохирсон усыг байгальд нийлүүлэх гол үүргийг хүлээнэ.
“Дархан-Ус суваг” ХК-нь эрхлэх тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай, Усны тухай, Байгаль орчны тухай хуулиуд болон холбогдох бусад хууль тогтоомж, түүнийг үндэслэн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журмыг хэрэгжүүлж, усны чанар хүртээмжийг сайжруулан ажиллана.
12.1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ.
12.2.Энэ хуулийн 12.1-д заасан дараах үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгоно:
12.2.1.хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ;
12.2.2.ус олборлох, цэвэршүүлэх байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ;
12.2.3.цэвэр ус дамжуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;
12.2.4.цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;
12.2.5.орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;
12.2.6.ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ;
12.2.7.бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;
12.2.8.бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;
12.2.9.бохир ус татан зайлуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;
12.2.10.бохир ус цэвэрлэх байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ;
12.2.11.ус хангамж, ариутгах татуургын тоног төхөөрөмжид туршилт, тохируулга хийх үйлчилгээ;
12.2.12.хот, суурины ус түгээх байрны ашиглалт, засвар, үйлчилгээ;
12.2.13.зөөврийн ус хангамжийн үйлчилгээ;
12.2.14.бохир усыг тусгай зориулалтын машинаар зөөвөрлөх үйлчилгээ.
Дээрх заалтын дагуу нийт 14 төрлөөр үйл ажиллагаагаа явуулж байна.
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭ
“Дархан-Ус суваг” ХК-ийн Тусгай зөвшөөрөл:
Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-12.2.4-д тус тус заагдсан нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу Дархан хотын хэрэглэгчдийг унд, ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар тасралтгүй хангаж, экологийн тэнцвэрийг хадгалах шалгуурт тохирсон усыг байгальд нийлүүлэх гол үүргийг хүлээнэ.
“Дархан-Ус суваг” ХК-нь эрхлэх тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай, Усны тухай, Байгаль орчны тухай хуулиуд болон холбогдох бусад хууль тогтоомж, түүнийг үндэслэн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журмыг хэрэгжүүлж, усны чанар хүртээмжийг сайжруулан ажиллана.
Мэдээллийн эх сурвалж: Захиргаа Удирдлага, Хуулийн хэлтэс болон Бодлого Төлөвлөлтийн хэлтэс.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД ДАРЖ ОРНО УУ.