Иргэд өөрсдийн оршин суугаа газрын ойролцоох гадна худгийн битүүмжлэлд хараа хяналт тавьж, анхааралтай байхыг хүсье

Дархан сумын хэмжээнд нийт 980 гадна худаг бүртгэлтэй байдаг бөгөөд “Дархан-Ус Суваг”ХК тус худгуудын битүүмжлэл, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийж гүйцэтгэдэг.

Гэсэн хэдий ч битүүмжилсэн гадна худгуудын тагийг эвдэж гэмтээх, хулгайлах зэргээс үүдэлтэйгээр үерийн ус орох, элс шороо нэвчих, бөглөрөх асуудлууд үүссээр байна.

Иймд иргэд, хэрэглэгчид та бүхэн бурууд хатуу байж өөрсдийн оршин суугаа газрын ойролцоох гадна худгуудын битүүмжлэлд хараа хяналтыг тавьж, тагны бүрэн бүтэн байдал алдагдсан тохиолдолд дуудлага мэдээллийг өгч хамтран ажиллахыг хүсье.

Exit mobile version