“Дархан-Ус суваг” ХК-аас Дархан сумын нутаг дэвсгэрт байрлалтай бохирын шугам хоолойн худгуудын ариутгал, халдваргүйжүүлэлт, шинэчлэлт, бэхэлгээний ажлыг тогтмол хийж гүйцэтгэдэг билээ.
Тус компанийн Ариутгах татуургын албаны бригадууд өнөөдөр /2024.08.27/ төв зам дагуух байршилтай бохир усны шугам хоолойн худгуудын тагийг шинэчлэн сольж, бэхлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.