Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 93 жилийн ой энэ жил тохиож байна. “Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын ажилтны өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Анх БНМАУ Засгийн газар 1931 оны 1 дүгээр сарын 9-нд “Улаанбаатар хот дотор орон сууцны тухайд аж ахуйг үүсгэн байгуулахаар 1 дүгээр тогтоолоор шийдвэрлэв” гэж байсан нь Нийтийн аж ахуйн салбар үүсгэн байгуулагдах үндэс суурь болж байжээ.
“Дархан-Ус Суваг”ХК-ийн зүгээс өнгөрөгч баасан гаригт буюу 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын ажилтны өдрийн хүндэтгэлийн хурлыг зохион байгууллаа.
Тус хурлын үеэр Усан хангамжийн албаны Ашиглалтын инженер Ү.Пүрэвсүрэн, Нийтлэг үйлчилгээний албаны Жолооч Л.Ганболд нарын “ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР”-ийн тэмдэглэн,
Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтнаар 6, Санхүү-Банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр 1, Барилга хот байгуулалтын яамны Тэргүүний барилгачин 1, Барилга хот байгуулалтын яамны жуух бичгээр 5, Найрамдлын Дархан тэмдгээр 3, Аймгийн тэргүүний ажилтнаар 3, Аймаг, сумын Засаг даргын жуух бичгээр 20 ажилтныг тус тус шагнаж урамшуулсан байна.
“Дархан-Ус Суваг”ХК