Ухаалаг ус түгээх байр

Дархан хотын гэр хорооллын 28 мянга гаруй хэрэглэгчдийг “Дархан-Ус суваг” ХК 63 ус түгээх байруудаар дамжуулан унд ахуйн усаар хангаж ажиллаж байна.

Ус түгээх байруудын ухаалаг төхөөрөмжүүдийг жилээс жилд шинэчлэх ажлыг шат дараатайгаар хийж гүйцэтгэж байгаа бөгөөд Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Дархан сумын Засаг даргын тамгын газраас Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар зөөврийн ус түгээх 3 шинэ машиныг энэ онд тус компанид хүлээлгэн өгсөн.

Ингэснээр иргэдийн унд ахуйн усны хүртээмж нэмэгдэж байгаа юм.

“Дархан-Ус Суваг”ХК

Харилцах утас: 7700-3700

Exit mobile version