Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн харьяа Дархан салбар сургуулийн Хөдөө аж ахуй, газар тариалангийн тэнхимээс жил бүр “Инженерийн Өдөрлөг”-ийг зохион байгуулдаг.
Энэ жил тус өдөрлөгийн хүрээнд “Механик инженер”, “Усны барилга байгууламжийн инженер” мэргэжлээр суралцаж буй оюутан залууст сургалт мэдээллийг өгүүлэхээр “Дархан-Ус Суваг”ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Дэд захирал, Ерөнхий инженер Т.Буяндэлгэрийг урьж оролцууллаа.
Оюутан залуустаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.