Дархан сумын засаг даргын дэмжлэгтэйгээр нийт 42 ус түгээх байранд ухаалаг төхөөрөмж суурилуулж, шинэчлэлийн ажлыг эхлүүлээд байна. Энэхүү төсөл нь “Дархан-Ус Суваг” ХК-ийн зүгээс 2023 оноос эхлэн удаа дараа тавьсан хүсэлтийн үндсэн дээр хэрэгжиж Европын холбооны хамтарсан санхүүжилтэй Найрамдал төсөл болон Дархан-Уул аймаг Дархан сумын “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгө оруулалтаар нийт 250 сая төгрөгийн өртөг бүхий тендер зарлагдсанаар “Ито Софт” ХХК шалгарч, ажлаа эхлүүлээд байгаа юм.
Дархан сумын хөрөнгө оруулалтаар 42 ус түгээх байрны ухаалаг төхөөрөмж шинэчлэгдэж байна
