ХЭРЭГЛЭГЧДИЙН АНХААРАЛД:
Шинэ дархан 14-р баг Залуучууд театрын цэвэр усны оруулгын шугам хоолойд гэмтэл гарсныг засварлахаар тус компанийн Усан хангамжийн албанаас /2025.05.18/ -ны өдөр 18:40 цагаас эхлэн засварын ажлыг явуулж байна.
Тус гэмтэл засварын ажил явагдах хугацаанд 14-р багийн Парк Таун хотхон 1, 2, 3-ын усан хангамж гэмтэл засварын ажил явагдаж дуусах хүртэл тодорхойгүй хугацаагаар хязгаарлагдахыг мэдэгдэж байна.
Иймд хэрэглэгч та бүхэн гэмтэл засварын хугацаанд хүлээцтэй хандан, хэрэглээгээ түр зохицуулна уу .
“ДАРХАН-УС СУВАГ”ХК