Монгол Улсын Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам, Азийн хөгжлийн банк, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороо, “Байгууламж ” ХХК-ийн хамтарсан баг бүрэлдэхүүн “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төсөл”-ийн хүрээнд барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд хийж буй ажлын гүйцэтгэлтэй танилцах ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр сарын 18-нд “Дархан-Ус Суваг” ХК-ийн Төв цэвэрлэх байгууламж дээр ажиллалаа.
Тус ажлын гүйцэтгэлтэй танилцах үеэр зүгшрүүлэлт хэрхэн хийгдэж байгаа байдал, одоогоор тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар ярилцаж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.
