Үйлдвэрчний эвлэлийн “НАМРЫН СПОРТЫН ТЭМЦЭЭН – 2025” амжилттай зохион байгуулагдлаа

“ДАРХАН-УС СУВАГ” ХК-ИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН “НАМРЫН СПОРТЫН ТЭМЦЭЭН – 2025” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Дархан-Ус Суваг” ХК-ийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын спортын тэмцээн-2025” 11-р сарын 27–29-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд эрэгтэй 5, эмэгтэй 5 баг тойргийн системээр өрсөлдөж, нийлбэр дүнгээр:

1-р байр – Орон сууц хэрэглэгчийн алба

2-р байр – Захиргаа аж ахуй

3-р байр – Нийтлэг үйлчилгээний алба тус тус байр эзэллээ.

Тэмцээн шагайн харваа, сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, шатар, ширээний теннис гэсэн 6 төрлөөр зохион байгуулагдаж, баг бүр авхаалж самбаа, техник чадвар, эв нэгдлээ сорин өрсөлдсөнөөрөө онцлог байлаа.

“Дархан-Ус Суваг” ХК-ийн хамт олон спортын идэвх оролцоогоороо манлайлан, ажилчдынхаа эрүүл мэндийг дэмжих, спортыг хөгжүүлэх зорилгоо амжилттай хэрэгжүүлсээр байна.

Тэмцээнд оролцсон баг тамирчдадаа баяр хүргэе!

Exit mobile version